Өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 1-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд: “Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв соёл- 390” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Холбогдох утас: 99051914
9:30 цагт “Холидей Инн” зочид буудалд: “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн нээлт болно.
10:30 цагт “Холидей Инн” зочид буудалд: Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад шүүх засаглалыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагаа болно. Холбогдох утас: 89892022
18:00 цагт УДБЭТ-ын тайзнаа: 2024 оны “Мөнгөн мод” наадмын шилдэг бүтээл “Клеопатра” сонгодог драмын жүжгийг толилуулна.
Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна.
"Туушин" зочид буудалд: Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал 6 сарын 30-наас 7 дугаар сарын 4-нд болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Казахстан улсын Астана хотод: Сонирхогчдын боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-нд болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!