Өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 3-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд мэдээлэл өгнө. Холбогдох утас: 98066116
11:00 цагт: “Орон нутгийн хэвлэл мэдээлэл ба эрх зүйн орчин” цахим хэлэлцүүлэг болно.
11:00 цагт ОБЕГ-т: үерийн эрсдэл, нөхцөл байдал, ой хээрийн түймрийн талаар мэдээлэл өгнө.
11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Ахмадууд тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Хуульч н.Батхүү Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарын батлуулсан “Үл хөдлөх хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарж болохгүй” гэх хууль ҮХЦ зөрчсөн дүгнэлт гарсан талаар мэдээлнэ.
"Туушин" зочид буудалд: Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 4-нд болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Казахстан улсын Астана хотод: Сонирхогчдын боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-нд: болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!