Өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 4-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Чингис хаан Үндэсний музейд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн хүрээнд “Монгол дархан: Өв урлахуй” тусгай үзэсгэлэнг нээнэ.
11:00 цагт ХӨСҮТ-д: Тус төвөөс халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
"Туушин" зочид буудалд: Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 4-нд болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Казахстан улсын Астана хотод: Сонирхогчдын боксын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-нд: болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!