Өнөөдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 20-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
10:00 цагт МҮХАҮТ-д: “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэг болно. Холбогдох утас: 99145985
10:00 цагт “Чингис хаан” Үндэсний музейд: “Нүүдэлчдийн ертөнц: Түүх, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
13:30 цагт Төрийн ордонд: “Монгол-Солонгосын стратегийн IV форум” болно.
Тарваган тахлаас сэргийлж нийслэлд орж ирэх тээврийн хэрэгслүүдийг тээврийн товчоод дээр шалгана.
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.
“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарч байна.
МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн үргэлжилж байна.
