Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарлаад байсан www.D-GOV.mn цахим систем өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
Тус систем нь иргэдийн санал, санаачилга, шийдэл олонхийн дэмжлэг авч чадвал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах замаар төрийн бодлогод иргэдийн оролцоог бодитоор хангах талбар юм. Тухайлбал,
Засгийн газар 20 мянгаас дээш иргэний санал авсан тохиолдолд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар асуудлыг хэлэлцэх юм. Тавин мянгаас дээш санал авсан бол бодлого, шийдвэрт тодорхой өөрчлөлт оруулахаар асуудлыг хэлэлцэнэ.
Нэг зуун мянгаас дээш санал авбал хууль тогтоомж, үндэсний бодлого, стратегийн түвшинд асуудлыг авч үзэж, хэлэлцэх аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!