Есдүгээр сарын 26-28-ны өдрүүдээр БНХАУ-ын Чиндао хотноо явагдсан жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээнд 26 орны 200 жүдоч хүч сорьсон бөгөөд Монголын шигшээ баг амжилтаараа 2 дугаар байрт шалгарлаа.
Энэ тэмцээнд Монголын 14 жүдоч зодоглосноос 66 кг-д Ё.Басхүү, +100 кг-д Б.Гончигсүрэн нар түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн 63 кг-д Л.Энхрийлэн үзүүрлэж, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 57 кг-д Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат нар хүрэл медалийн эзэд боллоо.
Мөн 60 кг жинд хүч сорьсон Т.Түмэнжаргал, 52 кг-д Б.Уранзаяа, +78 кг-д А.Адьяасүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар тавдугаар байрт шалгарлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!