Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 7-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:30 цагт ШУТИС-ийн 8 дугаар байранд: “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2025” усны судалгаа, шинжилгээ, инженерчлэлийн үндэсний үндэсний эрдэм шинжилгээний хурал болно.
09:00 цагт ШУТИС-ийн Номын санд: Монгол Улсын ууган геологич, геологи-Эрдэс судлалын ухааны доктор Ж.Дүгэрсүрэнгийн нэрэмжит "Залуу судлаач-2025" эрдэм шинжилгээний хурал болно.
14:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: "Эрдэмтэн зохиолч Бямбын Ринченгийн түүхэн романууд ба түүний роман туурвилд оруулсан хувь нэмэр" лекц болно.
17:00 цагт Бий контемпорари арт галерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэнг нээнэ.
17:00 цагт Уран зургийн галерейд: Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн П.Цэгмидийн шилдэг бүтээлийн "БИ..." үзэсгэлэн болно.
18:30 цагт Этүгэн их сургуулийн 4-р байранд: “Сэтгэл судлалын салбарын зураглал 2025” судалгааны тайлан танилцуулах үйл ажиллагаа болно.
“МОНГОЛ АБИЛИМП–2025” мэргэжлийн ур чадварын II уралдаан болж байна.
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээн үргэлжилж байна.
"HUE" арт галерейд: Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарч байна.
Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ажлын дараа” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл гарна.
-Уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн “Нэгэн цул” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Дархан-Уул аймагт: Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан болно.
Завхан аймагт: "Өнтэй өвөл" үзэсгэлэн худалдаа болно.
Архангай аймагт: МУБИС-ийн Архангай аймаг дахь сургуульд 2025 оны багш нарын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Сэлэнгэ аймгийн Нийтийн номын санд: Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулан намтар уран бүтээлийг сурталчлан таниулах хүрээнд ЕБС-иудын дунд "Монгол хэл" шүлгийг уран яруу уншуулах цахим аян зарлах, албан байгууллага, сурагчдын дунд Зохиолчийн намтар уран бүтээлийг сурталчлах тойм яриа, сургалтыг зохион байгуулж байна.
Ховд аймагт: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Истанбул хотноо: “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа зохион байгуулна.
Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд: Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!