Биеийн тамир, спортын салбарын албан хаагчдын дунд "АЛСЫН ХАРАА-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого", "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО"-ын салбарын зорилго, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодлого төлөвлөлт, тайлагналт, хэрэгжилтэд, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох сургалтыг 4 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд "Удирдлагын академи"-ийн сургалтын танхимд хоёр өдөр зохион байгуулж байна.
Сургалтад 10 аймаг, 5 дүүргийн 70 гаруй албан хаагчид хамрагдаж байгаа бол дараагийн сургалтад 11 аймаг, 4 дүүрэг, нийслэлийн биеийн тамир, спортын газар хороодын албан хаагчид 4 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд хамрагдах болно.