Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр Ариг банкны Гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар сонгогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
8 минут 22 секунд

Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр Ариг банкны Гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар сонгогдлоо

Монголын банкны холбоо (МБХ)-ны ээлжит ХX чуулган, МБХ-ны 25 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

Жил бүр болдог МБХ-ны чуулганы үеэр Монголын банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлвийг хэлэлцэж, цаашид хийгдэх ажлуудын талаар банкны салбарын топ удирдлагууд санал бодлоо хуваалцдаг уламжлалтай. Мөн чуулган нь МБХ-ны эрх барих дээд бүтэц бөгөөд удирдлагын багийн бүрэн эрхийн хугацааг баталгаажуулдаг юм.

МБХ-ны Удирдлагын баг нь ерөнхийлөгч, гурван дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй. МБХ-ны XX чуулганаар Ерөнхийлөгч Б.Мэдрээгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ Ерөнхийлөгчөөр Ариг банкны Гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар сонгогдлоо.

Тэрбээр олон улсын эдийн засгийн харилцааны магистрын зэрэгтэй, банкны салбарт нийт 38 жил ажиллаж буй шилдэг, туршлагтай банкируудын нэг юм. О.Хүрэлбаатар нь Улсын банк болон Худалдаа, хөгжлийн банк, Монгол шуудан банк, Капитрон банкуудад хэлтэс, газрын захирал, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн дарга зэрэг удирдах албан тушаалуудыг хашиж, ажилласан. МБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа, МБХ-ны 2030 он хүртэлх дунд хугацааны стратегийг боловсруулан батлуулах, санхүүгийн салбарын хөгжил, хууль эрх зүйн орчныг сайжруулах, иргэдийн санхүүгийн суурь боловсролыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Тус чуулганаар Дэд ерөнхийлөгч, Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболдын бүрэн эрхийн хугацааг дахин нэг жилээр сунгав. Мөн Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр, Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст нар МБХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Харин Гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Амар ажиллаж байна.

Б.Эрдэнэбаяр нь 2024 оноос хойш Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрбээр банк, санхүүгийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай бөгөөд 2008 онд Хасбанкнаас ажлын гараагаа санхүүгийн шинжээчээр эхлэж, 2017 он хүртэл санхүү удирдлагын хэлтсийн захирал, бизнес хөгжлийн хэлтсийн захирлаар ажилласан. 2020 оны 3 дугаар сараас Кредит банкны Гүйцэтгэх захирал, 2020 оны 12 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал, 2023 оноос Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажилласан.

П.Мөнхнаст нь 2022 оноос хойш Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байгаа бөгөөд 2007 оноос хойш Худалдаа, хөгжлийн банканд үнэлгээний шинжээч, банкны ахлах ажилтан, газрын орлогч захирал, газрын захирлаар, 2004-2007 оны хооронд Улаанбаатар хотын банканд нягтлан бодогч, мэргэжилтнээр ажилласан салбартаа мэргэжлээрээ 21 жил ажиллаж буй удирдах ажилтан юм.

Өнгөрсөн 2022-2024 оны хооронд банкны салбартаа мэргэжлийн манлайлал гарган ажилласан Ерөнхийлөгч асан Б.Мэдрээ, Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар, Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул нарт талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

МБХ нь салбарын мэргэжлийн холбоо болохын хувьд 2013 оноос хойш Монгол Улсын банк, санхүүгийн салбарын даацтай хөгжил, эрх, тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны байгууллагыг хөгжүүлж, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан зүтгэлтэн, банк, санхүүгийн салбарын удирдах ажилтанг тодруулан МБХ-ны Дээд шагнал “Хаш эрдэнийн одон”-г гардуулж эхэлсэн билээ.

Банкны салбарын дээд шагнал болох 15 дахь удаагийн “Хаш эрдэнийн одон”-гийн эзнээр, МБХ-ны шинэ Ерөнхийлөгч, Ариг банкны Гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар тодорсон юм. Монгол Улсын Гавьяат эдийн засагч О.Хүрэлбаатар нь Ариг банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй сүүлийн зургаан жилийн хугацаанд, банкны актив хөрөнгийг 102 тэрбумаас 770 тэрбум төгрөгт хүргэн, ашигт ажиллагааг нэмэгдүүлж, алдагдлыг түргэн хугацаанд арилгаж, салбарын хэмжээнд банкны эзлэх байр суурийг дээшлүүлэн, Ариг банк анх удаа Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэг болсон. Түүний банкны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж 2000 онд Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг, 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавъяат эдийн засагч цол тэмдгээр шагнасан.

Шагнал гардуулах ёслолын үеэр мөн банкны салбарын шилдгийн шилдгүүдийг тодруулдаг МБХ-ны 15 дахь удаагийн “Шилдэг банкир” шагналыг уламжлал ёсоор дараах банкируудад олгов;

  • Ариг банкны Бизнес банкны газрын захирал Ж.Мөнх-Итгэлт,
  • Богд банкны Бизнес банк хариуцсан захирал М.Алтанбагана,
  • Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын захирал Б.Содболор,
  • Капитрон банкны Хүний нөөцийн газрын захирал Ч.Халиун,
  • М банкны Төлбөр тооцоо, үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Нандин-Эрдэнэ,
  • Хасбанкны Санхүү хариуцсан захирал Г.Тамир,
  • ХААН Банкны Санхүүгийн эрсдэл хариуцсан Дэд захирал Д.Өлзийжаргал,
  • Худалдаа, хөгжлийн банкны Иргэдийн бизнес хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст,
  • Төрийн банкны Хууль, эрх зүй хариуцсан Дэд захирал Б.Амарсанаа,
  • Тээвэр хөгжлийн банкны Хөрөнгө зохицуулалт хариуцсан захирал Т.Максат,
  • Монголын ипотекийн корпорацийн Төлбөр тооцооны хэлтсийн захирал Н.Эрдэнэчимэг,
  • 360 файнанс ББСБ-ын Систем аналист Ч.Оюунчимэг,
  • Монголын тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбооны Ерөнхий менежер Э.Ариунаа.

Түүнчлэн, МБХ-ны үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцож, банкны салбарын хөгжил, манлайлалд үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан дараах хүмүүст МБХ-ны нэрэмжит “Талархал” цомыг гардууллаа;

  • МБХ-ны Хуулийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Худалдаа, хөгжлийн банкны Хууль, эрх зүйн бодлогын газрын захирал Л.Анхбаяр,
  • МБХ-ны Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн дарга, Тээвэр хөгжлийн банкны МАБ-ын хэлтсийн захирал Б.Болдбаяр,
  • МБХ-ны Дотоод аудитын мэргэжлийн зөвлөлийн дарга, ХААН Банкны Ерөнхий аудитор Д.Дугарбаатар,
  • МБХ-ны Хөрөнгө зохицуулалтын мэргэжлийн зөвлөлийн дарга, ХААН Банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал М.Маргадмөн,
  • МБХ-ны Комплаенсын мэргэжлийн зөвлөлийн дарга, ХААН Банкны Комплаенсын газрын захирал М.Чанцалмаа,
  • Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг,
  • Тэрбум мод сангийн УЗ-ийн гишүүн О.Энхтуяа,
  • Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч З.Мөнх-Оргил.

Шагнал гардуулах ёслолын үеэр банкуудын үүсгэн байгуулсан Тэрбум мод сангийн 2025 оны “Шилдэг дэмжигч байгууллага”-ыг тодруулах ёслол болсон бөгөөд Төрийн банк шалгарсан юм.

МБХ нь 2000 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр арилжааны 16 банк, гурван ББСБ-ын гишүүнчлэлтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 12 банк болон гадаадын банкны төлөөлөгчийн газар, санхүүгийн салбарын дэд бүтцийн чиглэлийн байгууллагууд, финтек компаниуд зэрэг нийт 38 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй үндэсний хэмжээний мэргэжлийн холбоо болон өргөжин хөгжиж байна.

МБХ-ны нийт гишүүн байгууллагууд болон шагнал хүртсэн салбарын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, амжилтын дээдийг хүсэхийн ялдамд, ирж буй ондоо бидний хамтын ажиллагаа улам дэвжихийн ерөөлийг өргөе.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

“Nvidia”-гийн чипийг Хятадад нийлүүлэхийг зөвшөөрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МИАТ компани өнөөдөр “Өгэдэй хаан“ нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээн авна

ӨНӨӨДӨР: “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга  Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд  түрүүллээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай  тэргүүлж байна

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Шинжлэх ухааны академид хүртээнэ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ