
Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 23-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
09:00 цагт “Ньюс” кафед: “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалт болно.
14:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
14:30 цагт Төрийн ордонд: УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан болно.
Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд: “Нөхөрлөлийн өнгө” хүүхдийн дүрслэх урлаг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл гарна.
“Бий контемпорари” арт галерейд: “Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал гарна.
“Монгол арт” галерейд: МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарна.
"Чингис хаан" үндэсний музейд: “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
“Hue” арт галерейд: Таван уран бүтээлчийн хамтарсан “Unity” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!