Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 30-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
12:00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд: МУСГЗ, судлаач, багш Б.Элбэгзаяагийн “Монгол бичиг дөчин жилийн товчоон” номын нээлт болно.
12:30 цагт ГССҮТ-ийн III давхарт: ГССҮТ болон БНСУ-ын "Soonchunhyang" их сургуулийн эмнэлгийн хамтарсан нурууны мэс заслын талаар мэдээлэл хийнэ.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: “Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарч байна.
“Монгол арт” галерейд: МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарна.
МУЭ-ийн “Арт” галерейд: “Оны шилдэг бүтээл-2025” уламжлалт үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 3-ныг хүртэл гарна.
"Чингис хаан" үндэсний музейд: “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Өвөрхангай аймагт: Богд хаант Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл илэрхийлэх ёслол Хархорин сумын Шанхын хийдэд болно.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!