
Бөхийн өргөөнд даваа гараг /2026.01.26/-ийн үдэш залуу дуучин Б.Өлзийгийн "Жаргаж амьдраарай" уран бүтээлийн тоглолт боллоо.
Дуучин Б.Өлзий нь СУИС-ийг уртын дуу дуулаачийн ангид 2011-2016 онд МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн шавь болж амжилттай суралцаж төгссөн. Чөлөөт уран бүтээлч, дуучин Б.Өлзий уртын дуу, ардын дуу дуулахаас гадна нийтийн дууг янз бүрийн найруулгаар дуулж үзэгчдийн хүртээл болгосон олон сайхан дуутай гэдгээрээ олны танил болсон авьяаслаг залуу дуучин билээ. Түүний "Жаргаж амьдраарай" уран бүтээлийн тоглолтыг Бөхийн өргөөг дүүргэсэн үзэгчид халуун алга ташилтаар хүлээн авсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!