Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Манай улсад энэ сарын 13-ны байдлаар 100 болон түүнээс дээш настай 166 иргэн байна.
Тэдний 128 нь эмэгтэй, 38 нь эрэгтэй бол хамгийн ахмад нь 108 настай буурал байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Ташрэмд сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд Шинийннэгэн нэртэй 52, Цагаансар нэртэй 12, Саршинэ нэртэй 4, Шинийнгурван нэртэй нэг, Шинийннайман нэртэй 1 хүн байгаа ажээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Оюундэлгэр

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!