
Өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 27-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:30 цагт "Новотел" зочид буудлын хурлын танхимд: “Экспорт монгол” экспортлогчдын зөвлөлдөх уулзалт болно.
09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан нээлттэй болно.
10:00 цагт МАН-ын байранд: МАН-ын бага хурал болно.
10:00 цагт ХЗДХЯ-нд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.
10:00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Их чуулганы танхимд: “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн цуврал лекц “Монгол-Казахстаны харилцааны товч тойм, хөгжлийн хэтийн төлөв” сэдвээр болно.
11:00 цагт Монголын театрын музейд: Улсын алдарт гавьяат дуучин, XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва судлалын хүрээнд цуглуулсан “Жигзавын Дорждагвын баримтат өвийн шинжилгээ” үзэсгэлэн болно.
12:00 цагт: Кино урлагийн зөвлөлөөс салбарын найруулагчдыг хамарсан чөлөөт уулзалт зохион байгуулна.
13:00 цагт Монгол бөхийн өргөөнд: Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан болно.
18:00 цагт “Hue art gallery”-д: МУЭ-ийн гишүүн зураач, МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.
19:00 цагт Үндэсний урлагийн их театрт: "Э.Чойдог-100 жил" хүндэтгэлийн тоглолт болно.

Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
“Б Контемпорари” арт галерейд: Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: "Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
МУЭ-ийн арт галерейд: Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн гуравдугаар сарын 5-ныг хүртэл гарна.
Богд хааны ордон музейд: “Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэнг гуравдугаар сарын 16-ныг хүртэл толилуулна.
Хөвсгөл аймагт: Цаа, цасны баяр болно.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!