Өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 16-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлнэ.
11:00 цагт Үндэсний статистикийн хороонд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 2 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал болно.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: “Мистер” хамтлаг “Энхийн манаанд” 28 жилийн дараах анхны бие даасан тоглолтынхоо талаар хэвлэлийн хурал хийнэ.
09:30 цагт Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд: “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн хүрээнд "Улаанбаатар-Хөрөнгө оруулалт" үйл ажиллагаа болно.
"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!