
Өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 24-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д энэ сарын 22-24-нд айлчилж байна.
09:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Сийма Малхотра Монгол Улсад энэ сарын 23-25-нд айлчилж байна.
11:00 цагт Эрүүл мэндийн яаманд: Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн хурал болно.
11:30 цагт: Сөрөг хүчнээс: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ.
18:10 цагт “M Bank Arena” ордонд: Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн “SEMI-FINAL”-ын тоглолт болно.
"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл гарна.
“Б контемпорари арт галерей”-д: Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд: “Best of mongol zurag” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл гарна.
Швейцар улсын Фрибург хотноо: Фрибургийн олон улсын кино наадам энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ. Тус наадмын “Long Films” уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” уран сайхны кино шалгарч үзэгчдэд хүрнэ.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!