Жүдо бөхийн 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Өвөрмонголын Ордос хотод зохион байгуулагдана.
Тус тэмцээнд оролцох тамирчдын нэрсийг зарласан байна. Энэ удаагийн Азийн АШТ-д энэ оны Улсын аваргууд оролцох журмыг баримталж, дараах тамирчдын нэрсийг гаргажээ.
Эрэгтэй
- 60 кг. Т.Түмэнжаргал
- 66 кг. К.Ёолк, Ө.Жанцандорж
- 73 кг. О.Уранбаяр
- 81 кг. О.Шинэбаяр
- 90 кг. А.Мөнх-Эрдэнэ
- 100 кг. Ц.Ган-Эрдэнэ
- +100 кг. О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц
Эмэгтэй
- 48 кг. Ж.Анударь
- -52 кг. М.Нандин-Эрдэнэ
- -57 кг. Т.Ариунзаяа, М.Цэндбазар
- -63 кг. Л.Энхрийлэн
- -70 кг. С.Лхагвадулам
- -78 кг. О.Хүслэн, Ж.Урангоо
- +78 кг. А.Адьяасүрэн нар оролцоно
Өнгөрсөн жил Азийн АШТ Тайландын Бангкокт болоход Монголын баг тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл медальтай ирсэн.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!