
Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 02-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна.
12:00 цагт: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ "Аса Арена"-д болно.
13:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: МУЭ-ийн гишүүн, СТА зураач Н.Ринчин-Очирын “Тэнгэрийн хэл” үзэсгэлэнгийн нээлт болно.
14:00 цагт “Чингис хаан” үндэсний музейн хурлын их танхимд: “Их Монгол улсын харьяат хүмүүс: Нэр, хоч” лекц болно.
14:30 цагт МУИС-ийн II байранд: “Монголын түүхч нар монголын түүхийг хэрхэн бичиж ирсэн нь: XX зууны эхний хагасын түүх бичлэг ба шинжлэх ухаан” цуврал семинар болно.
16:00 цагт МУЭ-ийн арт галерейд: “Хийморь”олон нийтийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Д.Сүхбаатарын талбайд: “Хаврын баяр”-ын цуврал үйл ажиллагаа болж байна.
“Бий контемпорари” арт галерейд: Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 5-ыг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл гарна.
Тайланд улсад: Олон улсын засмал замын дугуйн “Tour of Thailand 2026” тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ оролцож байна.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Киприйн Пежейа хотноо: дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!