
Аргын тооллын 2026 оны 5 дугаар сарын 26. Мягмар /Өлзийт/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 10, Ангараг /Өлзийт/ гараг. Долоон улаан мэнгэтэй, Тугчин одтой, Цагаан хулгана өдөр.
Өдрийн наран 5 цаг 02 минутад мандаж, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй..
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гаргийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!