
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ: Оюутолгойгоос хүртэх Монголын талын үр өгөөжийг 8 их наядаар нэмэгдүүлэх боломж бүрдлээ.
1. Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадлаа.
Ингэснээр Оюутолгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.
2. Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг 3 жил тутамд эргэж харж хэлэлцдэг болголоо.
3. Оюутолгой төслөөс хүртэх ногдол ашгаа энэ оноос авч эхлэхээр тохиролцлоо
Хэлэлцээрүүдийн үр дүнд Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ.
4.Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Онтрегийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өгч байна
Сангийн сайд З. Мэндсайхан:
Монголын талын ирээдүйд хүртэх үр ашиг 13 их наядаар нэмэгдлээ.
Оюутолгойн төслийн хамгийн сүүлд төлөгдөх Хувь нийлүүлэгчийн зээлийн хүү 10.5 % байсныг 7.9% болгож, 2.5 %-иар буурууллаа. Үр дүнд нь Монголын талын өгөөж 8.7 их наядаар нэмэгдэнэ.
Төслийн зээлийн хүү Олон улсад 9.1% байдаг бол Оюутолгойн зээлийн хүүг 7.9% болголоо.
Дотоодын компаниуд олон улсын зах зээлээс 8.6%-иар босгож байна.
Зээлийн хүү SOFR+4 болголоо. Ногдол ашгийг энэ жилээс хүртэж эхэлнэ” гэж мэдэгдлээ.
“Баялгийн эзэн ард түмний хөдөлгөөн”-ий хувьд хангалттай үр дүн гэж үзэхгүй байна. Нягталж байж, бодит дүгнэлтийг хийнэ.
Эх сурвалж: “Баялгийн эзэн ард түмний хөдөлгөөн” Г.Уянга
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!