Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
6 минут 27 секунд

Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ

БЭЭЖИН, 2026 оны долоодугаар сарын 2 /Anadolu/. Дэлхий дахин хямрал, өөрчлөлт шинэчлэлтийн шинэ үе рүү шилжлээ. Эрх баригч Хятадын Коммунист нам (ХКН) түүхэн эрхэм зорилгодоо үнэнч байж, цаг үеийн сорилтуудад бэлэн байх ёстой гэж БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Бээжин хотноо болсон ХКН байгуулагдсаны 105 жилийн ойн баярын хуралд үг хэлэхдээ мэдэгджээ.

ХКН-ын дарга бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин намынхаа 105 жилийн түүхийг "Хятад үндэстний хамгийн алдар суут туульс" хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр намын гишүүдэд хандан түүхэн ололт амжилтаас олж авсан итгэл үнэмшилдээ тулгуурлан, зарчимдаа үнэнч байж, шинэ эрин үе дэх намынхаа эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллахыг уриаллаа.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, ХКН 1921 онд Хятад улс гадаад гүрнүүдийн доромжлол, ядуурал, сул дорой байдлыг даван туулж байх үед байгуулагдсаныг дурдаад, 50 орчим гишүүнтэй жижиг бүлгээс замналаа эхлүүлж байсан тус нам өнөөдөр дэлхий дахинд асар их нөлөө бүхий хамгийн том эрх баригч нам болж өөрчлөгдсөн хэмээн мэдэгджээ.

Тэрбээр мөн ХКН-ын амжилт нь хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бий болгож, хөгжиж буй орнуудын хувьд орчин үеийн шинэ замыг нээж өгсөн гэж онцолсон байна.

Ши Жиньпин дэлхий дахинд сүүлийн зуун жилийн хугацаанд үзэгдээгүй өөрчлөлтүүд хурдацтай явагдаж, олон улсын байдал хямрал, өөрчлөлт шинэчлэлтийн шинэ үе рүү шилжсэнээр хүн төрөлхтөн дахин сонголтын уулзвар дээр ирээд байгааг тэмдэглэжээ.

"Хятад улсын хөгжил нь стратегийн боломжууд эрсдэл, сорилтууд сүлжилдсэн тодорхойгүй бөгөөд урьдчилан тааварлах боломжгүй хүчин зүйлүүд давамгайлсан шинэ үе рүү шилжлээ. Бид хүчтэй салхи, догшин давлагаа, ширүүн шуургыг ч сөрөн зогсоход үргэлж бэлэн байх ёстой" гэж тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн Хятад улс хүн төрөлхтний нэгдмэл хувь заяаны хамтын нөхөрлөлийг цогцлооход үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах ёстой хэмээн онцолсон байна.

Авлигатай хийж буй тэмцлийн тухайд

ХКН-ын удирдагч хэлэхдээ, нам дотоод засаглалаа бүх талын чанга хатуу хяналт дор хэрэгжүүлж, авлигын эсрэг хүнд хэцүү бөгөөд урт хугацааны тэмцэлд ялахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлах ёстой гэлээ.

"Намын гишүүдийн хувьд бид анхны зорилго, үндсэн үүргээ хэзээ ч умартаж болохгүй. Үргэлж даруу, хянуур байж, тэмцлээ үргэлжлүүлэх зориг зүрх, ур чадвартай байх ёстой" гэж Ши Жиньпин хэлэв.

Тэрбээр мөн Хятадын Ардын Чөлөөлөх Армид (ХАЧА) хандан, 2027 онд тохиох арми байгуулагдсаны 100 жилийн ойн зорилгод нийцүүлэн цэргийн шинэчлэлээ үргэлжлүүлж, 2050 он гэхэд дэлхийн түвшний зэвсэгт хүчин болгох үйл явцыг хурдасгахыг уриалжээ. "Армийн улс төрийн бүтээн байгуулалт"-ыг бэхжүүлж, зэвсэгт хүчнийг хуулийн дагуу удирдах шаардлагатайг онцолсноороо Ши Жиньпин арми дахь авлигыг мөрдөн шалгах ажиллагаа цаашид ч үргэлжилнэ гэсэн дохиог өглөө гэж шинжээчид үзэж байна.

Тайванийн тухайд хэлэхдээ Ши Жиньпин, Тайванийг Хятад улсад эргүүлэн нэгтгэх нь Хятадын нийт ард түмний эрмэлзэл бөгөөд ХКН-ын түүхэн хувиршгүй чиг шугам юм гэв. Тэрбээр Тайванийн хоолойн хоёр эргийн хоорондын харилцаа, хамтын ажиллагаа болон интеграцчилсан хөгжлийг дэмжих шаардлагатай гэж онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн Хятад улс Тайванийг тусгаар тогтнохыг дэмжигч салан тусгаарлах хүчнүүдтэй тууштай тэмцэж, хөндлөнгийн гадаад хүчний оролцоог сөрөн зогсож, үндэсний дахин нэгдэх үйл хэргийг тууштай хамгаална гэдгийг дахин мэдэгдсэн байна.

Хятадын Коммунист намын тухай

1921 оны долоодугаар сарын 1-нд байгуулагдсан Хятадын Коммунист намын 105 жилийн ой энэ жил тохиож байна.

Нэг намын тогтолцоотой, Үндсэн хуулиндаа эрх мэдэл хуваарилах зарчмыг тусгаагүй Хятад улсад Коммунист нам нь төв болон орон нутгийн засаг захиргаа, хууль тогтоох, шүүх, зөвлөх байгууллагууд, төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон армийг бүхэлд нь удирдан чиглүүлдэг.

Төр болон намын удирдлага хоорондоо гүнзгий сүлжилдсэн тус улсад ХКН-ын удирдах байгууллагуудын бүтэц нь төр, засгийн институтууд бүрэлдэхэд шууд нөлөөлдөг.

ХКН-ын төв удирдах байгууллагуудыг таван жил тутамд зохион байгуулдаг их хурлаар бүрдүүлдэг. Мөн муж, бүс нутаг, хот, дүүргийн түвшинд их хурлуудыг тогтмол хийж, засаг захиргааны хороодыг байгуулан байгууллагын бүтцийг тосгон, хорооллын түвшин хүртэл шатлан байгуулдаг.

ХКН-ын Төв хорооны Зохион байгуулалтын хэлтсийн тайланд дурдсанаар, 2025 оны эцэс гэхэд тус намын гишүүдийн тоо 101.29 саяд хүрчээ. 1.4 тэрбум гаруй хүн амтай тус улсын иргэдийн 7.2 орчим хувийг эзлэх энэхүү өргөн хүрээний гишүүнчлэл нь ХКН-ын засаглалын пирамидын гол суурь болдог байна.

ХКН-ын удирдах бүтцийг шинэчлэх намын ээлжит 21-р их хурал 2027 онд болно. Уг хурлаар Ши Жиньпин намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдоно гэж ажиглагчид таамаглаж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна