ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 4. /ТАСС/. АНУ, Мексик, Канадад үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-д тоглох бүх баг тодорлоо.
Шөвгийн 32-ын хамгийн сүүлд болсон тоглолтод Колумбын шигшээ баг Гана улсын багийг 1:0 харьцаагаар хожсоноор шөвгийн 16-д шалгарч, ирэх лхагва гарагт Канадын Ванкувер хотноо Швейцарын хөлбөмбөгчидтэй тоглохоор болов. Тоглолтын цорын ганц гоолыг 14 дэх минутанд Жон Ариас оруулжээ.
Түүнчлэн шөвгийн 16-д Канад-Марокко /5-ны өдөр, Хьюстон/, Парагвай-Франц /5-ны өдөр Филадельфи/, Бразил-Норвег /даваа гараг, Ист-Ратерфорд/, Мексик – Англи /даваа гараг, Мехико/, Португал - Испани (мягмар гараг, Арлингтон), АНУ- Бельги (мягмар гараг, Сиэтл), Аргентин - Египетийн (лхагва гараг, Атланта) багууд учраа таарчээ. Финалын тоглолт 19-нд болно.
Одоогийн байдлаар Аргентины шигшээ багийн довтлогч Лионел Месси мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Тэрбээр шөвгийн 32-ын тоглолтод Кабо-Верде улсын багийн хаалганд гоол оруулснаар Францын довтлогч К.Мбаппег /6 гоол/ гүйцэж түрүүллээ. Мбаппе Шведийн хаалганд хоёр гоол оруулж, дубль хийснээр 6 гоолтой болоод байгаа юм.
Харин Месси гоол ба оновчтой дамжуулалтын үзүүлэлтээр Мбаппегаас /8/ нэгээр дутуу байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!