Гаалийн ерөнхий газар нь Дэлхийн гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үйл ажиллагааг олон улсын түвшинд нийцүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал Дэлхийн гаалийн байгууллагын зөвлөх ноён Шинго Танагами, хатагтай Айко Кувае, Г.Энхжаргал нарыг хүлээн авч, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр уулзаж, санал солилцон, алба хаагчдыг чадвахжуулах сургалтыг зохион байгуулж байгаад байгууллагынхаа хамт олны өмнөөс талархал илэрхийллээ.
Ташрамд дурдахад, Дэлхийн гаалийн байгууллагын төлөөлөгч нар ГЕГ-ын алба хаагчдад бүрдүүлэлтийн дараах хяналт, шалгалтын чиглэлээр сургалтыг энэ сарын 03-наас 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм.
Энэхүү сургалтын зорилго нь 2024 он гэхэд Монгол Улс худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийн дагуу бүрдүүлэлтийн дараах шалгалтын чиглэлээр хэрэгжилтийн хувиа өндөр болгохыг зорьж байгаа аж.
Монголын Гаалийн байгууллага нь Дэлхийн гаалийн байгууллагатай нягт хамтрач ажилласнаар олон улсын өмнө хүлээсэн худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт, бүрдүүлэлтийн дараах шалгалтыг олон улсын түвшинд хүргэх, хууль эрх зүйн орчноо сайжруулах, хилийн үзлэг, шалгалтыг багасгах, хууль сахилтын түвшинг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.