УИХ-ын дарга Г.Занданшатар: Жендэрийн тэгш байдлыг хангах нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш, хөгжлийн зорилтдоо амжилт олж, ахиц дэвшилд хүрэхийн эхлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
15 минут 53 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар: Жендэрийн тэгш байдлыг хангах нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш, хөгжлийн зорилтдоо амжилт олж, ахиц дэвшилд хүрэхийн эхлэл

“Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форум Улаанбаатар хотноо 2023 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй бөгөөд энэ өдөр /2023.04.11/ “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдвээр Төрийн ордонд үргэлжиллээ.

Форумын энэ өдрийн ажиллагааг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр, Дэлхийн улс орнууд 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэгжүүлэх хугацааны тэн хагас нь өнгөрсөн байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг чухал амлалт, үүрэг бол жендэрийн тэгш байдлыг хангах юм. Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг устгаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах цогц зорилт нь улс орнууд 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд НҮБ-ын өмнө хүлээсэн нэг үүрэг, амлалт.

Монгол Улсын хувьд “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” гэсэн хандлагыг баримталж, гэр бүл, охид бүсгүйчүүдийн хүчирхийлэл, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо, жендэрийн зорилтуудыг дэвшүүлж, асуудлуудыг шийдэхээр чухал зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа орон. 2030 онд хэрэгжүүлсэн байх ёстой ч цар тахлын нөхцөл байдал болон бусад олон хүчин зүйлсээс үүдэн хэрэгжилт удаашралтай байна гэж үзэж байна.

Форумын нээлтийн үеэр онцолж хэлэх нэг мэдээ байна. 2023 оны зургадугаар сарын 13, 14-нд Улсын Их Хурлаас АНУ-ын Стэнфордын их сургууль, БНСУ-ын Эва их сургууль, “Бан Ги Мүн” сантай хамтран “Алтай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээ: Жендэр болон тогтвортой хөгжил” гэсэн сэдвээр олон улсын форум зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн орнуудын судалгааны төв, Тогтвортой хөгжлийн сургуулиудын эрдэмтэн, судлаачид, БНСУ-ын судлаачид, Төв Ази-Алтай дамнасан улс орнуудын төлөөлөл өргөнөөр оролцоно гэж итгэж байна. Өчигдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич, Ноттингемийн Их сургуулийн Дэд профессор Фернандо Касаль Бертоа тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ энэ талаар санал солилцсон. Эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрд оролцох оролцоог идэвхжүүлэх чиглэлээр чухал арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зургадугаар сар бүхэлдээ эмэгтэйчүүдийг дэмжих, хөгжүүлэх сар болно хэмээн итгэж байна. Тухайн сард Засгийн газар, Гадаад хэргийн яамнаас эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын хурал, зөвлөгөөн зохион байгуулна.

Жендэрийн талаарх статистикийг харахад эмэгтэйчүүдэд тулгамдаж буй нэг томоохон асуудал нь өнөөдрийн форумын гол сэдэв болох шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн идэвх, оролцооны асуудал юм. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Улс төрийн оролцооны талаарх хүйсийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 146 улсаас 113 дугаарт орсон байна. Мэдээж хэрэг, энэ бол сайн үзүүлэлт биш.

2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаарх статистик, тоо баримтаас харахад дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх дундаж хувь 26.5 байгаа бол Ази тивд 21.2 хувь байна. Харин манай улсад 17 хувь байгаа нь бид энэ чиглэлд томоохон өөрчлөлт хийж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог хангах механизмыг бүрдүүлэхээс гадна нийгмийн идэвх оролцоо, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг илэрхийлж байна.

Ийм ч учраас бид Олон Улсын Парламентын Холбоотой хамтран Улсын Их Хурлын жендэрийн мэдрэмжтэй байдалд үнэлгээ хийх ажлыг эхлүүлж байгааг дурдахад таатай байна. Парламент өөртөө жендэрийн үнэлгээ хийх нь цаашид аливаа хууль тогтоомж жендэрийн үзэл баримтлалтай байх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг сайжруулахад чухал алхам болно. Ийм ч учраас Улсын Их Хурлын даргын дэргэд “Эмэгтэй парламентчдын орон тооны бус зөвлөл” байгуулсан. Энэ зөвлөлийг манай Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа ахалж байна. Энэ зөвлөлд үе үеийн Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байсан эмэгтэй парламентчдын хууль тогтоох, боловсруулах явцад саналыг нь сонсох, тодорхой хэмжээгээр шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх боломжийг бүрдүүлсэн механизм юм. Энэ зөвлөл, механизмаар дамжуулан бүхий л хууль тогтоомжид эмэгтэйчүүдийн, жендэрийн асуудлыг тусгах талаар идэвх санаачилгатай ажиллах бололцоотой. Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгэмийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл ахалж ажилладаг. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн боловсруулалтад идэвхтэй оролцож, 1:1, жагсаалт, эмэгтэйчүүдийн квот, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлд Д.Сарангэрэл, Х.Булгантуяа гишүүн тэргүүтэй эмэгтэй гишүүд идэвхтэй ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Үүнээс гадна бид хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгохоор ажиллаж байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргаашаас хэлэлцэж эхлэх гэж байгаа. Энэ талаар хоёр төсөл өргөн мэдүүлсэн. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр цаг товлоод байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиуд нэг зоосны хоёр тал шиг багц хууль юм. Эдгээр төслийн хэлэлцүүлэг энэ дөрөвдүгээр сарын нэг чухал сэдэв байх болно. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг томилох, сонгогдоход дэмжлэг үзүүлэх тусгай зохицуулалтуудыг эдгээр хуулийн төсөлд тусгаж, улмаар эмэгтэйчүүдэд ээлтэй сонгуулийн тогтолцоо бий болгохыг зорьж байгаа юм. Улс төрийн намын тухай хуулиар зөвхөн сонгуулиас гадна шийдвэр гаргах түвшинд, гүйцэтгэх засаглалын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог илүү нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлын Тамгын газрын түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргатай ажиллаж байгаа. 2020 оноос хойш. Тийм учраас шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах асуудал бол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд квот тогтоохоос гадна шийдвэр гаргах түвшин, бодлогын түвшин ийм квотыг тогтоох асуудал гэж үзэж болно.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд аль нэг хүйсийн нэр дэвшигчдийн эзлэх хувь хамгийн багадаа 30-40 хувь байхаар тусгагдсан. Хэлэлцүүлгийн явцад энэ асуудлаар нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байна. Мөн хувь тэнцүүлэх зарчмаар нам, эвслийн жагсаалтад багтах нэр дэвшигчдийн хувьд хүйсийн харьцаа тэнцүү байх, жагсаалт нь эрэгтэй, эмэгтэй ээлжилж дараалсан буюу 1:1 байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ бол жендэрийн тэгш байдлыг хангах талаар манайд улсад урьд өмнө огт байгаагүй шинэлэг, дэвшилт зохицуулалт юм. Энэ маань санал тоолох, нээлттэй, хаалттай жагсаалтад тусгалаа олохоос олон зүйл хамаарна. Улс орны хэмжээнд нээлттэй, хаалттай жагсаалтаа хэрхэн тоолохоос жендэрийн тэгш байдлыг хангах болон сонгуулийн тогтолцоог үр дүнтэй болгоход чухал элементүүд байх юм.

Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийн хөшүүргээр дамжуулан жендэрийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэнцвэртэй хангах зохицуулалтыг тусгаж байна.

Хуулийн төслүүдийг парламентаар хэлэлцэх үед бид шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахын ач холбогдлыг шийдвэр гаргагчид болон олон нийтэд сайтар таниулах ёстой. Өөрөөр хэлбэл жендэрийн тэгш байдлыг хангана гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд харин хөгжлийн бүхий л зорилтдоо амжилт олж, ахиц дэвшилд хүрэхийн эхлэл гэдгийг нийт нийгмээрээ, сонгогчдын түвшинд, боловсролын түвшинд ойлгох, ухуулах ёстой. Жендэрийн эрх тэгш байдал бол нөгөө талдаа хүний эрхийн суурь асуудал гэдгийг ч бид ухамсарлах учиртай.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой болохыг олон улсын судалгаа харуулдаг. Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл 2 хувиар нэмэгдэхэд авлига 8 хувиар буурдаг гэсэн Дэлхийн банкны судалгаа байдаг. Эмэгтэй сайд олон ажилладаг Засгийн газартай улс орнуудад авилгын индекс бага байдаг гэх тооцоо ч бий. Ардчиллыг эрхэмлэдэг, засаглал сайтай, хууль дээдлэх ёс, шударга сонгуулийн тогтолцоо бүрдүүлсэн улсад жендэрийн тэгш эрх сайн хангагддаг нь нэгэнт жишиг болжээ. Үүнийг бид нийгмийн чиг баримжаатай ардчилсан хөгжлийн загвартай улс орнуудаас тод томруунаар харах боломжтой. Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах нь манай улсын ардчилал, засаглалын үйл явц ямар түвшинд байгааг илтгэх чухал шалгуур болно.

Эцэст нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудалд эрэгтэйчүүд ч манлайлал үзүүлэх ёстой гэдгийг тэмдэглэж хэлье. “UN Women” буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах байгууллагын судалгаагаар эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэй лидерүүдийн манлайлал, дэмжлэг маш чухал байдаг гэж үзсэн.

Иймд миний бие Монгол Улсын Их Хурлын даргын хувьд Улс төрийн намуудын эрэгтэй удирдлага, парламентын нийт гишүүд, эрэгтэй гишүүддээ эмэгтэйчүүдийнхээ улс төрийн оролцоог дээшлүүлэх хууль эрх зүйн дэвшилт шинэчлэлийг тууштай дэмжихийг уриалж байна. Нийгэмдээ эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжиж ажиллахыг уриалж байна гэлээ.

Дараа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Илейн М.Конкиевич нээлтийн үг хэлсэн юм.

Тэрбээр, “Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд томоохон өөрчлөлт хийх үйл хэрэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон “Койка” олон улсын хамтын ажиллагааны агентлагт гүн талархал илэрхийлье.

Эмэгтэйчүүд улс төрд амжилт гаргах таатай орчин бүрдүүлэхэд улс төрийн намууд чухал үүрэг гүйцэтгэдэг талаар олон улсын эксперт, мэргэжилтнүүдээс сонсох завшаан өчигдөр бидэнд тохиосон.

Монголын улс төрийн намуудын лидерүүд өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн үйл хэрэг, өөрчлөлт шинэчлэлтийн туршлагаа хуваалцаж, улмаар шийдвэр гаргах үйл явцад тэгш төлөөллийг хангахын төлөөх амлалтад улстөрийн 10 намын удирдлага гарын үсэг зурлаа. Энэ нь улс төрийн тавцанд эмэгтэйчүүд тэгш төлөөлөлтэй байх хүчин чармайлтыг Монголын ард түмэн бодитоор баталгаажуулах явдал гэж харж байна” гэлээ.

Хатагтай Илейн М.Конкиевич, улс төрийн намын дотоод шийдвэр гаргах байгууллагууд 40 хувийн квот тогтоож, сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцад жендэрийн тэгш байдлыг хангах талаар амлалтдаа тусгагдсаныг онцлон дурдаад, энэ нь ирэх сонгуулиар үндэсний ба орон нутгийн түвшинд УИХ, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх гол алхам болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн, Амлалтад тусгагдсан хүчин чармайлт нь сайшаалтай ч, бид тэрхүү үүрэг амлалтыг бодит үр дүнд хүргэж, биелэлтийг ханган баталгаажуулах шаардлагатай. Бодит үр дүнд хүрэхийн тулд, улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд тэгш байр суурь эзлэх тогтолцооны өөрчлөлтөд түлхэц өгөхүйц хууль тогтоомж бидэнд хэрэгтэй байна.

УИХ-аар удахгүй Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байгаа энэ цаг үед зохион байгуулж байгаа энэхүү хэлэлцүүлэг УИХ-ын гишүүд, улс төрийн лидерүүдийг үнэ цэнтэй нотолгоо, бодитой үндэслэл бүхий мэдээллийг хүргэнэ гэж найдаж байна хэмээсэн.

Хатагтай Илейн М.Конкиевич нээлтийн үгийнхээ төгсгөлд, Дахин хэлэхэд, жендэрийн тэгш байдал гэдэг нь хүний суурь эрх ба харин давуу эрх биш. Мөн зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал ч биш. Жендэрийн тэгш байдал нь эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүст хамааралтай гэдгийг онцолсон юм.

Иймд монголын бүх эрэгтэй удирдагч, лидерүүдэд нөлөөлөл, чадавхаа ашиглан хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө тус тусын нам, байгууллагаа манлайлахыг дахин уриалж байна гэлээ.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Үндсэн илтгэлийг Монгол Улсын Их Хурлын Дэд дарга С.Одонтуяа “Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчин: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр, Латви улсын Парламентын гишүүн асан, Улс төрийн зөвлөх Лолита Чигане “Хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжих замаар шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангаж буй дэлхий нийтийн чиг хандлага” сэдвээр тавьж, “Сонгуулийн тогтолцоо, нэр дэвшигчийн квотын шинэчлэлээр өөрчлөлтийг бий болгох нь” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ЭЗБХ: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшуулав
ЭЗБХ: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшуулав
 
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МИАТ компани өнөөдөр “Өгэдэй хаан“ нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээн авна

МИАТ компани өнөөдөр “Өгэдэй хаан“ нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээн авна

ӨНӨӨДӨР: “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга  Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд  түрүүллээ

Их аварга Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд түрүүллээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай  тэргүүлж байна

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Шинжлэх ухааны академид хүртээнэ

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ