ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хурал болж хуралдааны эхэнд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа даваа гарагт болсон Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр, өгөгдсөн үүрэг даалгаврын талаар мэдээлэл танилцуулав.
Ирэх тавдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд ХБНГУ-ын Тээврийн сайд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Энэ нь 2009 оноос хойш гадны улс орнуудын Тээврийн сайд манай улсад ирж ажиллаж байгаа анхны тохиолдол болохыг онцоллоо.
Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагааны хүрээнд АТГ-аас ИНЕГ болон түүний харьяа алба, салбар нэгжүүд дээр явагдсан шалгалтын дүн, дүгнэлтийн талаар танилцууллаа.
Хуралдааны үеэр алба, салбар нэгжийн удирдлагуудаас цаг үеийн үйл ажиллагаа, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг сонсож, хэрхэн шийдвэрлэх чиглэл, удирдлага арга зүйн зөвлөгөө өглөө.
Түүнчлэн 6 дугаар сарын 9-ний өдөр зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулагдана. Үүнд Иргэний нисэхийн салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийг бэлтгэж, ЗТХЯ-нд хүргүүлэх;
- Орон нутгийн нисэх буудлуудын удирдлагуудтай цахим хурал товлож, зохион байгуулах;
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн хоёр нисэх буудал дээр хийгдэх ажлын тендерийг шуурхай зарлах;
- АТГ болон Төрийн албаны зөвлөлөөс тодорхой сэдвүүдээр энэ сард хоёр удаагийн сургалт авах ажлыг зохион байгуулах;
- Гадаад арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох алба, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.
Эх сурвалж: ИНЕГ