Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Серби Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Ивица Дачич-тай 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр утсаар ярив.
Талууд хоёр орны харилцаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд тэмдэглэж, худалдаа, эдийн засгийн харилцааг тэлэх боломжийн талаар санал солилцлоо.