Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтэд хэрхэн хамрагдах боломжуудын талаар Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд танилцуулах сургалт 2023 оны 4 дүгээр сарын 27-нд Блью Скай цамхагт болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтэд хэрхэн хамрагдах боломжуудыг үйлдвэр эрхлэгчдэд танилцуулах сургалт, мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулна.
Та бүртгүүлэхийг хүсвэл доорх холбоос дээр дарна: https://forms.gle/wqzzDUU3hTkqWE1E8
Оролцогчийн тоо хязгаартай
ХААНА: Блью Скай тауэр, 3 давхарт
ХЭЗЭЭ: 2023.04.27 08:30-12:30 цагийн хооронд