ТББХ: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
16 минут 24 секунд

ТББХ: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.04.19/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуулийн төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт “Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийруүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд санаачилна." гэж заасан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар захирамжаар байгуулсан хэмээсэн.

Уг ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг хангасан олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага хийсний зэрэгцээ хуулийн төслийн талаарх санал авахаар Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх намуудад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр илгээж хуулийн төсөлд Улсын Их Хурал суудал бүхий бүх намуудаас болон бусад улс төрийн намуудын саналыг авчээ.

Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хуулийн төсөл, түүнийг дагалдах хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэн холбогдох саналыг авч төсөлд тусгасан гэлээ.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй дараах зүйлийг тусгажээ. Үүнд:

Хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, улс төрийн намын эрх, үүрэг, намд эвлэлдэн нэгдэх иргэний эрх, намын дотоод зохион байгуулалт ардчилсан байх, нам цахим орчинд үйл ажиллагаа явуулах, намын үйл ажиллагаанд хориглох зүйл;

Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт улс төрийн намыг уүсгэх байгуулах, бүртгүүлэх, сонгуулийн төв байгууллагын уламжилснаар Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах зохицуулалтын талаар;

Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт намын бүтэц зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлага, дотоод ардчилал, хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, хүний эрхийг дээдэлсэн, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болж ажиллах асуудлыг;

Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт намын үйл ажиллагааг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах зохицуулалт;

Хуулийн төслийн тавдугаар бүлэгт улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл шалгуур, түүний мөнгөн болон мөнгөн бус хэмжээ, хуваарилалт, шилэн санхүүжилтийн зарчим, зарцуулалтын зориулалт, гишүүний татвар, хандив, намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлогын талаар;

Хуулийн төслийн зургадугаар бүлэгт намууд санхүүгийн тайлан гаргах, тайланг мэдүүлэх, аудит хийлгэх, сонгуулийн төв байгууллага тайланг нягтлан шалгах, нийтэд мэдээлэх, улмаар намын тайлантай холбоотой алдаа зөрчилд тооцох хариуцлагын талаар, долдугаар бүлэгт бусад асуудлыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар улстөрийн намын эрх зүйн орчин сайжирч энэ хүрээнд дараах эерэг үр дүн авчирна хэмээн хууль санаачлагч үзжээ.

Тухайлбал,

Улс төрийн намын хариуцлага дээшилж, намын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэн, түүний санхүүжилт илт тод болох, намын гишүүдийн эрх, үүрэг, сахилга хариуцлага дээшлэх, санхүү болон үйл ажиллагааны тодорхой асуудлуудаар сонгуулийн төв байгууллагад тайланг гаргах замаар олон нийтийн хяналтыг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй аж.

Түүнчлэн улс төрийн нам бодлогын институц болон төлөвших бөгөөд нам улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах, үйл ажиллагаа, сонгуулийн мөрийн хөтөлбөр нь улс орноо хөгжлийн бодлогод захирагдан ажиллах, төрийн өндөр ёс зүйтэй алба хаагчийг бэлтгэх, төр ард түмний гүүр болж, иргэдэд улс төрийн боловсрол олгох институц болон төлөвших үндэс бүрдэнэ;

Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, хяналт сайжирна. Намын санхүүжилтэд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн механизмыг боловсронгуй болох, түүнийг хяналтыг олон нийтэд ил тод, нээлттэй, шилэн болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийгдэнэ. Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн намд өгөх иргэд, аж ахуй нэгжийн хандив, түүнийг захиран зарцуулалтад сонгуулийн төв байгууллага хяналт тавих замаар намын үйл ажиллагаа хариуцлагатай болон төлөвших үндэс бүрдэнэ;

Улс төрийн намын гишүүдийн тэгш оролцоог хангана. Намыг бодлогын институц болон төлөвших нэгэн гол үндэс нь намын гишүүнчлэлийн статусыг тодорхой болгох эрх зүйн үндэс бүрдүүлэх хэлбэрээр энэхүү шинэтгэл илрэн гарна. Энэ хүрээнд намын дэмжигч гишүүн хэмээх эрх зүйн орчныг бүрдүүлснээр намын бодлого, үйл ажиллагаанд ач холбогдол өгч, үнэт зүйлд үндэслэн бодлогын намын үйл ажиллагаанд дэмжин оролцох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн гишүүдийн тэгш оролцоог хангах, улс төрд төлөөлөл нь бага хангагдаж буй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд жендерийн тэгш байдал, залуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын өөрчлөлт баталгаажих нөхцөл бүрдэнэ;

Улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлнэ. Иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг баталгааг хангах хүрээнд намын бүтэц, сонгууль, гишүүдийн оролцоог хуульд тусгах замаар намын дотоод ардчиллыг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлнэ хэмээн үзэж буй аж.

Дээрх цогц улс төрийн намын шинэтгэлийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажиж, намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн авчирна гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар илэрхийллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Миний бие УИХ-ын гишүүн Д.Ганбаттай хамтран Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу адил агуулга бүхий хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь зөвшөөрвөл нэгтгэх хэлэлцэх болох дэгтэй юм байна. Тийм учир хуульд заасан дэгийн дагуу УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэхийг хууль санаачлагчийн зүгээс зөвшөөрч, дэмжиж байна хэмээн мэдэгдсэн. Н.Энхболд нарын УИХ-ын гишүүд хоёр хуулийн төслийг хамтатган хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд дээрх саналыг УИХ-ын даргад хүргүүлэхээр тогтсон юм.

Дараа нь асуулт хариулт үргэлжилсэн юм. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудад хяналт тавих эрх, үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Сонгуулийн ерөнхий хороонд улс төрийн намуудын үйл ажиллагаанд хяналт тавиад явах хүний нөөц, хууль, эрх зүйн чадамж бий юу. Хөгжсөн улс орнуудын Улс төрийн намын тухай хуулийг нь судалж үзэхэд энэ удаагийн Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгасан шиг нөгөө төлөөллийн тэнцвэртэй байдлыг хангах, жендерийн балансыг барих тухай асуудлуудыг тусган, түүнийгээ бариагүй тохиолдолд хүлээх хариуцлагыг одоо маш тодорхой зааж өгсөн байна. Манайд өнөөдрийг хүртэл жендерийн төлөөллийг 30 хувьд хүргэхээр заасан атлаа үүнийгээ мөрддөггүй. Мөрдөхгүй байлаа гээд хариуцлагын механизм үйлчилдэггүй. Одоо хэлэлцэх гэж буй Улс төрийн намын тухай хуулийн төсөлд ийм зөрчил гарсан тохиолдолд ямар нэг хариуцлага хүлээлгэх талаар тодорхой тусгасан зүйл бий юу хэмээн асуусан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, 1990 оноос хойш улс төрийн намуудыг Улсын дээд шүүх дээр бүртгээд, төрөөс эргэж харьцдаг байгууллага байхгүй, хяналт шалгалт хийддэггүй, улс төрийн намуудаа орхичихдог байсан. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын хуулийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллагагүй явж ирсэн. Улс төрийн намуудын дийлэнх нь өнөөдрийг хүртэл хурлаа хугацаандаа хийлгүй явж иржээ. Тийм учраас энэ хуулийн төсөлд сонгуулийн төв байгууллага улс төрийн намуудыг хариуцдаг, хяналт шалгалт хийдэг, тайланг нь авдаг, УИХ жил бүрийн 04 дүгээр сард улс төрийн намуудын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг нээлттэй хэлэлцдэг байхаар тусгасан. Сонгуулийн төв байгууллага улс төрийн намуудын энэ үйл ажиллагааг хариуцаад ирэхээр өөрөө эрх баригчдаас хараат бус байж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс энэ хуулийн төслийн хамт Сонгуулийн төв байгууллагын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тэрхүү хуулийн төсөлд сонгуулийн төв байгууллага есөн гишүүнтэй, тав нь орон тооны, дөрөв нь орон тооны бус байхаар тусгасан. Есөн гишүүний тавыг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг нь Улсын дээд шүүх нэр дэвшүүлэх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчдаар бүрдүүлнэ гэж заасан.

Энэ удаагийн өргөн барьсан хуулийн төсөлд улс төрд төлөөлөл нь бага хангагдаж байгаа эмэгтэйчүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон бусад нийгмийн давхаргуудын асуудлыг тодорхой тусгасан. Намын байгууллагууд төрийн улс төрийн албан тушаалд намаас санал болгож сонгогдох, томилогдох нэр дэвшигчийг тодруулахдаа аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байлгахаар босго оруулж ирсэн. Хэрвээ хуульд заасан хүйсийн төлөөлөлтэй холбоотой, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгуульд нэр дэвшүүлбэл тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал өгөх заалтууд ч байгаа. Хэрэв хуульд заасан шаардлагыг хангаагүй байвал тухай намд зөрчлийг арилгах талаар Сонгуулийн төв байгууллага сануулна. Энэхүү сануулсан өдрөөс зургаан сарын дотор зөрчил арилахгүй бол сонгуулийн төв байгууллага зөрчлийг арилгах хүртэл төрийн санхүүжилтийг зогсоох зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг авахаар төсөлд тусгасан гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, манай олон улс төрийн нам идэвхгүй байдалтай болсон. Хурлаа хийдэггүй, даргаа сольдоггүй, төлөөллийн болон гүйцэтгэх байгууллага гэж бараг байдаггүй. Тэгээд сонгууль болохоор гараад ирдэг. Бусад үед таг алга болдог. Тийм намуудын дотоод ардчилал, бүтэц зохион байгуулалтыг нь сайжруулах чиглэлээр ямар заалтууд тусгасан бэ гэсэн асуулт тавьсан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Өнөөдөр манай улсад парламентад суудалтай болон суудалгүй Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам үйл ажиллагаа явуулж байна. Намууд нийгмийн хөгжлийн хурдаас хоцорч байна гэж харж байгаа. Улс төрийн намтай холбоотой шүүмжлэл сүүлийн үед маш их өрнөж, нийгэмд болж бүтэхгүй байгаа олон асуудлыг улс төрийн намын төлөвшилтэй холбон тайлбарлаж байна. Энэ чиглэлээр судалгааны тайлангууд ч цөөнгүй гарч байгаа. Тийм учраас бид улс төрийн намуудыг хариуцлагажуулах, улс төрийн намуудыг бодлогын институт болгож төлөвшүүлэх чиглэл рүү хуулийн төслийн гол агуулгыг чиглүүлсэн. Улс төрийн намуудын дотоод ардчиллыг төлөвшүүлэх, баталгаажуулах чиглэлээр нэлээн олон заалт орсон. Ялангуяа улс төрийн нам төлөөллийн төв болон гүйцэтгэх, хяналтын байгууллагатай байх, энэ байгууллагууд нь тодорхой хугацаанд хурлаа хийдэг, их хурлаа дөрвөн жилд нэг удаа заавал хийдэг байх гэх мэтчилэн нарийвчилсан заалтуудыг оруулж өгөх ёстой. Тэгэхгүй бол 30 жилийн хугацаанд нэг гэр бүл улс төрийн нам байгуулсан, үүсгэн байгуулсан хурлаасаа хойш хурал хийж үзээгүй намууд ч байна.

Тийм учраас энэ улс төрийн намуудын дотоод асуудлыг нэлээн нарийвчлан зааж өгсөн. Хэрвээ улс төрийн нам хуульд заасан хугацаандаа хурлаа хийхгүй, дотоод ардчиллаа хангахгүй байвал сонгуулийн төв байгууллага тухайн улс төрийн намыг идэвхгүй хэлбэр лүү шилжүүлж, цаашдаа татан буух хүртэл арга хэмжээ авах хариуцлагын тогтолцоог оруулж өгсөн гэдгийг тодотгож хэлье гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Цахим шилжилтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэнэ
Цахим шилжилтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэнэ
 
Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа
Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа

Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа

Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй

Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын гүүрэн байгууламжийн тулгуурын ажлыг дуусгажээ

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын гүүрэн байгууламжийн тулгуурын ажлыг дуусгажээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, ЕХОБ-ны захиралтай уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, ЕХОБ-ны захиралтай уулзлаа

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

ӨНӨӨДӨР: “Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн“ хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн“ хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна

“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна

Улаанбаатар 22-24  хэм дулаан байна

Улаанбаатар 22-24  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байжээ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байжээ

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ

Маргааш “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно

Маргааш “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно

ӨНӨӨДӨР: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Улаанбаатар 19-21  хэм дулаан байна

Улаанбаатар 19-21  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ransomware бүлэглэлүүд олширч, кибер халдлагын эрсдэл нэмэгдэж байна

Ransomware бүлэглэлүүд олширч, кибер халдлагын эрсдэл нэмэгдэж байна

ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд эхэлнэ

ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд эхэлнэ

Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Unitree компанийн хувьцааны ханш 6 дахин өсжээ

Unitree компанийн хувьцааны ханш 6 дахин өсжээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг

Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ж.Инфантино дөрөв дэх удаагаа сонгогдох эрхгүй гэжээ

Ж.Инфантино дөрөв дэх удаагаа сонгогдох эрхгүй гэжээ

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

ӨНӨӨДӨР: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно

ӨНӨӨДӨР: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно

Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ

Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2035 он гэхэд 2.6 их наяд ам.доллар давж болзошгүй байна

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2035 он гэхэд 2.6 их наяд ам.доллар давж болзошгүй байна

Н.Учрал: COP17 өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Шведэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг 14 болгожээ

Шведэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг 14 болгожээ

Боловсролын яам, OneSky байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Боловсролын яам, OneSky байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй

Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй

Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

ӨНӨӨДӨР: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно

ӨНӨӨДӨР: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өмнөд Африкт их хэмжээний цас оржээ

Өмнөд Африкт их хэмжээний цас оржээ

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Улаанбаатарт 25-27 хэм дулаан байна

Улаанбаатарт 25-27 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголын сагсан бөмбөгийн шигшээ Японы багийг нэг хожиж, нэг хожигдлоо

Монголын сагсан бөмбөгийн шигшээ Японы багийг нэг хожиж, нэг хожигдлоо

Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаан болно

ӨНӨӨДӨР: “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хөл бөмбөгийн домгийг гардан бүтээсэн агуу эцэг – Хорхе Месси

Хөл бөмбөгийн домгийг гардан бүтээсэн агуу эцэг – Хорхе Месси

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ

ӨНӨӨДӨР: Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлын нээлт болно

ӨНӨӨДӨР: Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлын нээлт болно

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутгаар аадар орж, үерлэх аюултайг анхааруулав

Өнөөдөр Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутгаар аадар орж, үерлэх аюултайг анхааруулав

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт аадар бороотой, 23-25 хэм дулаан байна

СҮХБААТАР: Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилтын ажил үр дүнгээ өгч эхэлжээ

СҮХБААТАР: Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилтын ажил үр дүнгээ өгч эхэлжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв

Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хороолол

Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хороолол

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хөлбөмбөгийг зарж болно гэж үү?

Хөлбөмбөгийг зарж болно гэж үү?

Эльбек Алышов: Б.Энх-Оргилыг ялж, гэрийнхэндээ байшин авч өгнө

Эльбек Алышов: Б.Энх-Оргилыг ялж, гэрийнхэндээ байшин авч өгнө

Б.Ариунзул Өсвөрийн дэлхийн аварга боллоо

Б.Ариунзул Өсвөрийн дэлхийн аварга боллоо

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна

Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хамгийн өндөр тоглогчийг авахаар NBA-гийн багууд сонирхож байна

Хамгийн өндөр тоглогчийг авахаар NBA-гийн багууд сонирхож байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно

ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно

Улаанбаатарт бороотой, өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 21-23 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

Монголын үндэсний спортын VIII наадмын нээлт маргааш болно

Монголын үндэсний спортын VIII наадмын нээлт маргааш болно

Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

ӨНӨӨДӨР: COP17 Мэдээллийн төвийг МОНЦАМЭ агентлагт нээж, хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийнэ

Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ

Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ

ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа