Үйлдвэрлэгч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дараагийн шатны бизнес эрхлэгч болон хэрэглэгч бүрд барьж очиж танилцуулах боломж байхгүй. Иймээс бизнес эрхлэгчийг бизнес эрхлэгчтэй (B2B), бизнес эрхлэгчийг хэрэглэгчтэй (B2C) холбох гол гүүр нь бүтээгдэхүүний шошго юм.
Хүнсний бүтээгдэхүүний шошгод ямар мэдээллийг тусгасан байвал зохих вэ гэдэг шаардлагыг тогтоосон MNS 6648:2016 стандарт байдаг.
Тэгвэл хүнсний шошгын талаар хэрэглэгчийн болон үйлдвэрлэгчдийн мэдвэл зохих зүйлсийг танилцуулъя.