Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ИЖОБ” платформоор дамжуулан сүүлийн арав хоногт 481 иргэн ажилд зуучлагдлаа. 4 дүгээр сарын 25-ны байдлаар 5639 ажил олгогч, 15286 ажлын байр, 28283 ажил хайгч иргэн бүртгэгдээд байна.
Энэхүү цахим платформыг 1 сая гаруй хэрэглэгч ашиглах боломжтой томоохон хэмжээний цогц платформ болгохыг зорин системийн баазыг бүрдүүлэх, бүртгэлийг эрчимжүүлэхээр ажил олгогч, иргэд олон нийт, нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллаж байна.
Ажил хайх, ажил санал болгох үйл ажиллагааг уламжлалт арга барил буюу хувь хүний мэргэжил, боловсролд илүү тулгуурлан зуучилдаг байсан бол энэхүү системийн “Job matching” алгоритмын тусламжтайгаар ажил хайгчийн ажлын туршлага, ур чадвар, чадамж, байршлыг харгалзан хүний оролцоогүйгээр системээс автоматаар ажил санал болгох, ажил хайгч, ажлын байрны нийцлийг тодорхойлох боломжийг олгодог “Ижоб” платформын мобайл аппликэйшныг мөн хэрэглээнд нэвтрүүлээд байна.
ТА ӨӨРТ ТОХИРОХ АЖЛЫН БАЙР, АЖИЛТНАА ЭНДЭЭС ОЛООРОЙ...