Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны үндэсний "Pepsi Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны 2 дугаар тойргийн хоёр дахь барилдаанд Увс, Төв аймгийн бөхчүүд учраа таарч эн тэнцүүхэн өрсөлдөж, Увс аймгийн баг 13:12-аар ялалт байгуулав.
Увс аймгийн багт улсын гарьд Ө.Бат-Орших /4/, улсын харцага Т.Баасанхүү /3/ улсын харцага Ц.Мөнхбаяр /2/, улсын начин О.Түмэн /2/, аймгийн арслан Б.Баянмөнх /2/, нийт 13 даваа авсан бол Төв аймгийн багт улсын начин Г.Ганжад /5/ улсын начин Д.Хүдэрбулга /4/, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын заан Б.Батмөнх /1/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /0/, аймгийн арслан Н.Дашдаваа /2/, нийт 12 даваа авсан юм. Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа.
Увс аймгийн багийн дасгалжуулагчаар улсын аварга О.Балжинням, Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч нар ажиллалаа.
Монголын үндэсний бөхийн холбоо