Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна.
2023 оны 5-р сарын 28-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно.
Салхи: Нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
2023 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар хур тунадас орно. Салхи 29-30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна