Токио хотноо үргэлжилж байгаа Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын буюу Нацү башёгийн 14 дэх /2023.05.27/ өдрийн барилдааны тоймыг та бүхэнд танилцуулахад 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы Эзэн хааны цомыг 6 башёгийн дараа дахин хүртлээ.
Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, энэ өдөр Oзэки Такакэйшо-той таарч барилдан өрсөлдөгчөө ошидаши мэхээр давж, 14 даваа, 1 унаатай Нацү башёд 8 дахь түрүүгээ хүртлээ.
Cэкивакe Кирибаяама Б.Лхагвасүрэн өнөөдөр Сэкивакe Хошёорюү С.Бямбасүрэнтэй учраа таарч барилдан Хошёорюү түүнийг ёрикири мэхээр давснаар тэд адилхан 11 даваа, 4 унаатай болж энэ башёг өндөрлүүллээ.
Өнөөдөр Хокүсэйхо А.Даваанинж/М-11/, Кагаяаки /М-17/-тай таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 8 даваа, 6 унаатай башёг дуусгаж байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил/М-7/, Тобизарюү /М-3/-тэй таарч барилдан, түүнд ошидаши мэхээр уна9ж, 7 даваа, 8 унаатай башёг дуусгалаа.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/, өнөөдөр Хирадоүми /М-10/-тэй хүч үзэж түүнийг никкакe мэхээр хаяж 8 даваа, 7 унаатай башёг дуусгаж байна.
Миторюү М.Төрболд, энэ өдөр Тохакүрюү /М-7/-той барилдаж түүнд хатакикоми мэхээр давснаар 5 даваа, 10 унаатай болж башёг дуусгалаа.
Дайшохо Ч.Шижирбаяр /М-11/, өнөөдөр Кинбозан/М-5/-тай учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давж 6 даваа, 9 унаатай башёг дуусгаж байна.