Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.
Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний штабын дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуульд ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар оролцож, дүүргийн хэмжээнд хүч хэрэгслийн нөөц, хуваарилалт, төлөвлөлт, нөхцөл байдлын үнэлгээг хэрхэн зохион байгуулах талаар заавар зөвлөгөө өгч ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.