Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Найз байя” аяны хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд өсвөр үеийнхэнд зориулсан өдөрлөг зохион байгууллаа.
Арга хэмжээг ХНХ-ын сайд Х.Булгантуяа нээж, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын багш нар хөтлөн, реппер дуучин Roockie, 29 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч Ү.Эрдэнэчимэг, Tomujin alternative сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Сундуйжав нар ая дуугаа өргөн, Улаанбаатар театрын найруулсан “Дэлхийн мод” жүжгийг хүүхдүүд үзлээ.
Мөн оролцогч хүүхдүүдийн дунд 3х3 сагсан бөмбөг болон хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, оролцогч хүүхдүүд чөлөөт цагийн арга хэмжээний үеэр дугуй унаж, усан завиар тоглох боломжийг бүрдүүлж өгсөн байна. Энэхүү өдөрлөгт нийт 800 гаруй хүүхэд оролцов.