Энэ оны 2 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэж /дайвар/ ирсэн хот хоорондын зорчигч, тээврийн хэрэгсэлд 67 ширхэг ондатрыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлж, Экологийн цагдаагийн алба /ЭЦА/-наас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд, та бүхэн ховордож буй ан амьтныг агнахгүй байх, хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхгүй байх, бусдаас дайвар зүйлс авахгүй байхыг ЭЦА-аас мэдээллээ анхааруулж байна.