Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Dream Goal хөтөлбөрийг Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөлбөмбөгийн спортыг хүүхдүүдэд таниулах, тоглох боломж бий болгохыг зорин ажиллаж байна. Үүний нэг нь зуны улиралд хүүхдийн зуслангаар дамжуулан хөлбөмбөг тоглоход нь дэмжих явдал бөгөөд “Мөрөөдөл” олон улсын хүүхдийн төвтэй хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Гэрээний хүрээнд хөлбөмбөгийн багш, дасгалжуулагчийн удирдлага дор хүүхдийн хөлбөмбөгийн арга хэмжээг "Мөрөөдөл" зусланд зохион байгуулна. Үйл ажиллагааны нээлт 6 дугаар сарын 10-нд болно.