Малчид, иргэдэд анхааруулах мэдээ: Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булганы нутгаар орсон бороо урд шөнөдөө үргэлжилсэн тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны 6 сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Хэрлэн, Туул голын хөндийгөөр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг. Өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, 13-15 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, 12-14 хэм дулаан.
2023 оны 6 дугаар сарын 02-06 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 3-наас баруун аймгуудын нутгаар, 4-нөөс нийт нутгаар дулаарна.