Хан-Уул дүүргийн Емарт их дэлгүүрт байт харвааны спортоор хичээллэгч болон сонирхогчдын клуб нээгджээ.
Ийм спорт клуб, заал нийслэл хотод олон байвал нийгмийн эрүүл мэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх сайхан боломж нээгдэхийн зэрэгцээ шилдэг тамирчид олноор төрөн гарахад дөхөмтэй гэж ахмад тамирчид таатай хүлээн авч байна. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал бүгд төлбөртэй бас нийтэд үйлчилдэггүй болохоор нийгэм, олон түмэнд хүртээмж муутай байдаг.
Харин ингэж олон нийтэд хүртээмжтэй болгож байгаа Монголын байт харвааны холбооны Дэд ерөнхийлөгч Х.Отгонтуяад байт харваа сонирхогчид талархал илэрхийлж байна.