Чуулганы нэгдсэн хуралдаанд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Захирлын тавих үндсэн илтгэлийн хүрээнд Монгол Улсын 3 талын төлөөлөгчдийн тэргүүн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар үг хэлж, Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрыг нэмэгдүүлэх, цар тахлын дараах эдийн засгийг сэргээх чиглэлээр баримталж буй бодлого, байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай олон жилийн үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцлоод, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Монгол Улс хооронд 2023-2027 онд хэрэгжүүлэх Зохистой хөдөлмөрийн хөтөлбөр болон хамтын ажиллагааны хүрээнд салбарын хууль эрхзүйн шинэчлэл, албан бус салбараас албан салбарт шилжих, салбарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хүн амын бүлгүүд, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дижитал буюу шинэ ур чадварыг хөгжүүлэх чиглэлд анхааран ажиллаж буйг дурдав.
Эх сурвалж: ХНХЯ