Украины нутагт болж буй цэргийн ажиллагааны явцад НАТО-гийн сургагчид болон цэргийн албан хаагчид амь үрэгдэж байна. “Hurseda Haber” сонин израилийн тагнуулын МОССАД албаны баримтыг иш татахдаа ингэж бичжээ.
Украинд болж буй мөргөлдөөний үеэр НАТО-д ажилладаг АНУ, Их Британийн 234 сургагч амь үрэгдсэнийг мэдээнд дурдсан байна.
Үүнээс гадна, Умард Атлантын эвслийн цэргээс 2458 хүн амь үрэгдсэнийг Израилийн тагнуулын албаныхан онцлон тэмдэглэжээ. Тэдний дунд гол нь Герман, Польш болон Балти орчмын орнуудын төлөөлөгчид байгаа аж.
Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный АНУ-д айлчлах үеэрээ цэргийн ажиллагаа эхлэснээс хойш Украины арми 257 мянган хүнээ алдсан тухай Пентагоны төлөөлөгчдөд нууцаар ярьсныг үүнээс өмнө нь мэдээлж байсан юм.
Я.Баатарсүх