Стандарт, хэмжил зүйн газрын салбарын хяналт шалгалтын 2023 оны төлөвлөгөөний дагуу Монгол Улсын хэмжээнд үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа, түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн дунд үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх хяналт шалгалтыг явагдана.
Хяналт, шалгалт 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм байна.
Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж холбогдох байгууллагуудад танилцуулах, шийдвэрлүүлэх зорилготой юм.
Шалгалтын үеэр:
- Үнэт эдлэлийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх,
- Сорьцын баталгаажуулалтанд хамрагдсан эсэх,
- Стандартын дагуу мөнгөн аягыг үйлдвэрлэсэн эсэх,
- Эрдэнийн чулууны гэрчилгээтэй эсэх,
- Импортоор оруулж ирсэн эдлэлийн сорьц, эрдэнийн чулууны тодорхойлолт нь худалдааны гэрээ болон гэрээнд заасан сорьцын баталгааны тэмдэг, эрдэнийн чулууны тодорхойлолттой тохирч байгаа эсэх,
- Худалдаанд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл нь хэмжих хэрэгслийн баталгаажуулалтанд хамрагдсан эсэх
Тухайн эдлэлийн баталгаажуулалт нь хууль тогтоомж, дүрэм, журам, холбогдох стандартын шаардлага хангаагүй тохиолдолд хуульд заасан улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зөрчлийг таслан зогсоох юм байна.