Төрийн албан хаагчдын цалин хөлсний талаарх нээлттэй хэлэлцүүлэг”-ийн үеэр “Соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг энэ оны II улиралд багтаан олгоно” гэж Сангийн сайд Б.Жавхлан олон нийтэд мэдэгджээ.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор заасан юм.
Соёлын яамны харьяа 400 гаруй байгууллагад 7000 гаруй уран бүтээлч ажилладаг. Соёлын тухай хуульд заасан 5 жил тутамд олгох мөнгөн тэтгэмжийг орон нутагт ажиллаж байгаа 2251 соёлын ажилтанд олгоход 9.9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа. Энэ санхүүжилтийг улсын төсөв, цалингийн сан зэргээс шалтгаалан энэ оны II улиралд багтаан олгохоор ажиллаж байгаа юм байна.