Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 26 секунд

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Их Хурлын пүрэв гарагийн /2023.06.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын горимын санал гаргаснаар эхлэв.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж ажлаасаа чөлөөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дугаа долоо хоногийн дотор хүсэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уншиж танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан нууц санал хураалт явуулж, Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас Ц.Нанзаддоржийг чөлөөлөв.

Түүний дараа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулиудын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр, Байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс төслийн зарим нэр томьёо, зарчим, нислэгийн үйл ажиллагааны төрөл, ерөнхий зохицуулалтын нислэгийн аюулгүй байдлыг агаарын хөлөг өмчлөгч, эзэмшигч хариуцах, уг үйл ажиллагааны хязгаарлалт, иргэний нисэхийн дүрэм болон Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад тавигдах шаардлага зэрэг асуудлуудыг олон улсын гэрээ, конвенцын стандарт шаардлага болон Монгол Улсын холбогдох хуулиудад нийцүүлж өөрчлөн найруулах санал бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн иргэний агаарын хөлгийн баг, багийн бүрэлдэхүүн, нислэгтэй холбогдох үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг төсөлд нэмж тусган, олон улсын нисэх буудал дахь нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхээр зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд ажлын хэсгээс бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд сумдад нислэг үйлдэх боломжийг хангасан зохицуулалтыг тусгасан эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр төсөлд тусгагдсан нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдэл гаргасан, гаргахыг завдсан зорчигчийг аюулгүй болгох арга хэмжээ авах болон агаарын хөлгийг албадан саатуулахад зэвсэг хэрэглэхийг хориглоно гэсэн зохицуулалтуудыг хэрхэн өөрчлөн найруулсан талаар асуулт асууж, хариулт авлаа гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа.Б.Энхбаяр нар асуулт асууж хариулт авлаа.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллоор санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Нэгдсэн хуралдаан Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, зарчмын зөрүүтэй 57 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс гадна УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Л.Мөнхбаатар нарын боловсруулсан төсөлтэй хамтатган хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал дэмжиж үг хэллээ.

Тэрбээр, Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаярын үед өргөн барьсан. Дараа нь тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн байгуулж, Л.Мөнхбаатар нарын гишүүдтэй хамтран хуулийн төсөл боловсруулсан. Өнөөдөр энэ хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж байна. Сайн дураараа хувийн нэмэлт тэтгэврийн санд тодорхой хуримтлал үүсгэх боломжийг иргэддээ нээж өгч байгаа юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хувийн нэмэлт олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ гэж заасан. Хувийн тэтгэврийн санг зохицуулсан зохицуулалт байхгүй учраас өнөөдөр арилжааны банкууд төрийн бус байгууллагын журмаар тэтгэврийн сан байгуулж, эхнээсээ тэтгэврээ олгоод эхэлсэн байна. Хэрвээ тэтгэврийн сан эрсдэлд орвол хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй учраас энэ хуулиар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй дэвшил гэж ойлгож болно. Тиймээс хуульчлан хамгаалж, хувийн тэтгэврийн санг байгуулаад түүнийг нь хөрөнгө оруулалт менежмэнтийн компаниар хөрөнгийн зах зээлийг дэмжих бодит боломж бүрдэнэ. Энэ хуулийг даруй хэлэлцэж гаргах хэрэгтэй гэв. Мөн тэрбээр анхны боловсруулсан төсөлд туссан зарим заалтыг хассанд шүүмжлэлтэй хандсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, тэтгэврийн реформ хийхийг дэмжиж ирсэн. Өргөн барьсан төсөл, санал хураалтын томьёоллыг тулгахад зөрүүтэй байна. Тухайлбал, Зөвшөөрлийн хуулиас давсан нэмэлт шаардлага тавихаар заалтууд орсон нь авлига, хээл хахуулиас ангижрах бодлогын эсрэг явж байна. Энэ бол хуулиас давсан хэм хэмжээг тогтоож болохгүй гэв. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Н.Учрал нарын гишүүдийн саналыг үндэслэн Байнгын хороонд холбогдох заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө. Ингээд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг хойшлуулахаар боллоо.

Дараа нь хуралдаан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт гараагүй тул зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хурааж, дэмжигдэж, хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаан цаг сунгаж хуралдан асуудлуудаа хэлэлцэхээр болж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир уншиж танилцуулсны дараа тус хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар танилцуулсан. Хуулийн төсөл бүрт Байнгын хорооноос гаргасан тус бүр нэг зарчмын зөрүүтэй санал дэмжигдэж, дээрх хоёр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэтгэмжийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн /Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан/ анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Ц.Туваан дээрх хуулийн төслийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцууллаа. Анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэх Байнгын хорооны горимын санал дэмжигдэж, холбогдох Байнгын хороонд эцэслэн батлуулах бэлтгэх хангуулахаар шилжүүлэв.

Түүнчлэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 22 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг нийт орон даяар 18 аймгийг хамруулан 2023 оны 04 дүгээр сарын 10-18-ны өдрүүдэд 5 бүс болгон зохион байгуулж, 960 гаруй малчид, мал бүхий иргэд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, орон нутгийн газар, бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймаг, сум, багийн Засаг дарга нарын саналыг авлаа. Нийтдээ 20 гаруй чиглэлийн санал, хүсэлт ирүүлснийг тухай бүр задлан шинжилж хуулийн төсөл болон дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд тусгалаа. Хэлэлцүүлгийн үед явуулсан санал асуулгын дүнгээс харахад нийт оролцогчдын 97.7 хувь нь бэлчээр доройтож байгаатай санал нийлсэн байна. Хууль, эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага байна уу гэсэн асуултад оролцогчдын 90.6 хувь нь заавал өөрчлөх хэрэгтэй гэж хариулсан байна. Бэлчээрийг хэрхэн ашиглах нь зөв бэ гэсэн асуултад 46 хувь нь гэрээгээр 27 хувь нь малын тоо толгойн албан татвараар гэж хариулсан байна. Дээрх судалгааны дүнгээс харахад эдийн засгийн нэгэн тулгуур салбар болох мал аж ахуйг үндэсний хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхэд ул суурь нь болох бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг төрийн бодлого, нийгмийн болон байгалийн эрх ашигтай уялдуулан зохицуулах зорилгоор Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолд заасан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалын дагуу боловсрууллаа гэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тус хуулийн төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр санал нэгджээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, С.Туваан нарын гишүүд хууль батлагдсанаар ямар үр дүн гарах, бэлчээрийн ашиглалт хэр сайжрах талаар асуулт асууж, хариулт авлаа.

Хуулийг яаравчлан батлахгүйгээр нарийвчлан хэлэлцэх, бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, отрын бүс нутгийг зохицуулахад эрх зүйн шийдлийг гаргах, бэлчээр ашиглалтын журам загварыг оновчтой тусгах, бэлчээр бол зөвхөн хөдөөний малчдын асуудал биш гэдгийг анхаарах нь зүйтэй гэсэн санал хэлж, тус хуулийн төслийг хэлэлцэн батлахыг гишүүд дэмжиж үг хэлсэн.

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжсэнд тооцож, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуотой уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуотой уулзлаа
 
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МИАТ компани өнөөдөр “Өгэдэй хаан“ нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээн авна

МИАТ компани өнөөдөр “Өгэдэй хаан“ нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээн авна

ӨНӨӨДӨР: “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга  Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд  түрүүллээ

Их аварга Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд түрүүллээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай  тэргүүлж байна

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Шинжлэх ухааны академид хүртээнэ

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ