Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны АМЕП II хөтөлбөр Засгийн газар, хувийн хэвшил болон иргэний нийгмийн төлөөлөлтэй зөвлөлдөн 4 дэх жилийнхээ ажлын төлөвлөгөөг боловсруулаад байна.
Төлөвлөсөн ажлуудын хүрээнд АМГТГ болон ҮГА-ны ажиллуулдаг мэдээллийн системүүдийн өгөгдөлд үндэслэн УУХҮЯ-нд зориулсан “Ажиллагаа дундын мэдээллийн платформын (АДМП) замын зураглал үүсгэх” ажлын тайланг боловсруулж, УУХҮЯ-ны төлөөлөлд танилцуулав.
УУХҮЯ-ны захиалгаар AMEП II хөтөлбөр УУХҮЯ, АМГТГ, ҮГА-ны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд чиглэсэн үйлчилгээнд ашиглагдаж байгаа мэдээллийн сангийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх (AMEP/BPA багийн процесс, Дата анализ, Мэдээллийн системийн судалгаа, Дэд бүтцийн судалгаа, Дундын платформын хүрээнд хууль эрх зүйн судалгаа, Дундын платформын шийдэл) ажлыг гүйцэтгэж, тайлангийн төслийг хүлээлгэн өглөө.
Төслийн багаас 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тайлангийн эхний төслийг УУХҮЯ, АМГТГ, ҮГА-ны төлөөлөлд танилцуулж, санал солилцсон. Тус танилцуулгын үеэр эхний тайлангийн төсөлд түншүүдийн саналуудыг тусгаснаа өчигдөр /2023.06.29/ танилцууллаа.