Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, ОУВС-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Юн Согхён /бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа/, ОУВС-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдон ирж байгаа Тигран Погосян, ОУВС-ийн Хууль зүйн газрын ахлах хуульч Тина Бүржалианы нарыг өнөөдөр /2023.06.30/ хүлээн авч уулзав.
Тус уулзалтаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл, Эцсийн өмчлөгчийн асуудал, Шүүх прокурорын хараат бус байдал, шүүхийн арилжааны талаарх багц асуудал, Шүүх байгуулах хуулийн төслийн талаар санал солилцов.
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөлд Олон улсын валютийн сангийн зүгээс дэвшүүлсэн саналыг тусгаж, Засгийн газарт өргөн барьсан бөгөөд тус хуулийн төсөл нь Улсийн Их Хурлаас дэмжигдэж, одоогоор Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэж байна.