Чингэлтэй дүүргийн 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт айл өрхүүд Сэлбэ голын үерийн усанд өртсөн 25 дуудлагыг ЧД-ийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч үер усны аюулаас урьдчилан сэргийллээ.
Тодруулбал, нүүлгэн шилжүүлэх, үер усанд боогдсон иргэдийг татан гаргах, хоол хүнсээр хангах ажлыг дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 262 албан хаагч, 9 механизм, 20 ачааны автомашинтайгаар 2023 оны 7 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд дүүргийн 19, 24 дүгээр хорооны үерийн усанд өртсөн 273 өрхийн 650 гаруй иргэний аюулгүй байдлыг ханган 1.5км-ийн урттай даланг 156 машин шороо асгаж, хүчитгэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллалаа.
Тус ажлыг зохион байгуулахад дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 41 албан хаагч 5 тээврийн хэрэгсэл, Цагдаагийн газрын 35 албан хаагч 3 тээврийн хэрэгсэл, ЗДТГ-ын Цэргийн штабын 5 албан хаагч, дүйцүүлэх 13, 1 тээврийн хэрэгсэл, ”Тохижилт үйлчилгээний” ХХК-ийн 45 албан хаагч, 1 ковш, 1 экскаватор, 15 ачааны машин, “Наши трейд” ХХК-ийн 19 албан хаагч, 1 экскаватор, 5 ачааны машин, ЗДТГ, хороодын ажлын албаны 104 албан хаагч, 3 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэлээ гэж ЧД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.