Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул наршилт, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны 7 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 35-40 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.
2023 оны 07 дугаар сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 18-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар халж, 19-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.