Өнөөдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 20-ний Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд: “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Сарлагийн наадам-2023”-ыг зохион байгуулж байна. Аялал жуулчлалын уг эвент 2 өдөр үргэлжилнэ.
Өнөөдөр нийслэлд Хан-Уул дүүрэгт цахилгаан хязгаарлах талаар УБЦТС-ээс мэдээлж байна. Тодруулбал, Морингийн даваа, Сонгинохайрхан дүүрэгт Нумтын ам, ТЭЦ-ийн зуслан, Баянгол дүүрэгт 10-р хороолол, Чингэлтэй дүүрэгт Барилгачдын талбайн орчим зэрэг газруудад засварын ажил хийгдэхтэй холбоотой цахилгаан хязгаарлана.