Б.Батбаатар: Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо олон улсын түвшинд хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
13 минут 14 секунд

Б.Батбаатар: Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо олон улсын түвшинд хүрлээ

Монгол Улсын албаны төлөөлөл 7 дугаар сард ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтад оролцож, ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээ аваад байгаа билээ. Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд ямар ахиц дэвшил гарч байгаа талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатартай ярилцлаа.

-Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын зөвлөмжүүдийг биелүүлэхийн гол ач холбогдол юу вэ? Биелүүлээгүй нөхцөлд эдийн засаг, ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх эрсдэлтэй талаар уншигчдад маань тайлбарлаж өгнө үү.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх нь улс орнуудын эдийн засаг, улс төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй дэлхий нийтийг хамарсан асуудал бөгөөд үүнтэй тэмцэх зорилгоор ФАТФ-аас гаргасан 40 Зөвлөмжийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт гэж ойлгож болно. Энэхүү стандартын техник хэрэгжилт буюу аливаа улс орны хууль эрх зүйн орчин, үр дүнтэй байдал буюу эдгээр хууль журам бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг ФАТФ болон ФАТФ-ын бүс нутгийн байгууллагууд тогтмол үнэлдэг.

Монгол Улсын харилцан үнэлгээ хамгийн сүүлд 2017 онд хийгдсэн бөгөөд энэхүү үнэлгээний үр дүнгээс хамаарч 2019 онд Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон. Саарал жагсаалтад орсноор иргэн бидний өдөр тутмын амьдралаас эхлээд улс орны эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлөхийг бид тэр үед харсан. Аливаа улсын мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо хангалтгүй байснаар хамгийн түрүүнд банк санхүүгийн байгууллагуудад сөргөөр нөлөөлж, корреспондент харилцаа буурдаг. Ингэснээр иргэдийн гадаад төлбөр тооцоо, олон улсын шилжүүлэг удааширч, зардал нэмэгдэхээс гадна албан ёсны мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтыг бий болгодог. Түүнчлэн татвараас зайлсхийх, авлига болон бусад гэмт хэргийн тоо нэмэгдэн, тус улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг сааруулдаг. Мөн олон улсын хориг арга хэмжээнд орох эрсдэл бий болж, энэ нь цаашлаад улс орны нэр хүнд, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдалд нөлөөлж эхэлдэг байна.

-ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн хангасан улс орон болсон талаар мэдээ, мэдээлэл гарч байна. Үүний ач холбогдлын талаар дэлгэрүүлж ярьж өгнө үү.

Өнөөдөр бид ФАТФ-ын 40 зөвлөмжийг дийлэнхийг болон бүрэн биелүүлсэн Ази номхон далайн бүс нутгийн анхны улс болсноор Монгол Улсын МУТСТ тогтолцоо олон улсын стандартад хүрснийг илтгэж байгаа юм.

Ингэснээр, нэгдүгээрт, дотоодын банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, нэр хүнд, хууль эрх зүйн эрсдэл буурч, санхүүгийн салбарын тогтвортой байдал нэмэгдэнэ. Энэ нь эргээд гаднын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагуудын манай улсын МУТСТ тогтолцоонд итгэх итгэлийг нэмэгдүүлж, банкнуудын гадаад харилцааг өргөжүүлэх юм. Ийнхүү гадаад харилцаа тэлснээр олон улсын төлбөр тооцоог илүү хялбар, хурднаар бага шимтгэлтэйгээр хийх боломж бүрдэнэ гэж харж байна.

Хоёрдугаарт, МУТСТ тогтолцоо үр дүнтэй байснаар гэмт хэргийн улмаас олсон аливаа орлогыг санхүүгийн салбараар дамжуулан угаах боломжгүй болж, ингэснээр авлига хээл хахууль, татвараас зайлсхийх зэрэг бүх төрлийн суурь гэмт хэргийн тоо буурахаас гадна далд эдийн засгийг хумих боломж бүрддэг.

Гуравдугаарт, олон улсын шаардлагыг хангасан МУТСТ тогтолцооны тусламжтайгаар дан ганц банк санхүүгийн салбар бус дотоодын нийт аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад харилцаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалт татах, олон улсад бизнесийн харилцаа тогтооход эерэгээр нөлөөлнө. Түүнчлэн эдийн засагт бохир мөнгө орж, эргэлдэхээс сэргийлж, энэ нь цаашлаад улс орны нэр хүнд, эдийн засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлдэг.

-Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхийн тулд хэрхэн ажиллаж, ямар зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Монгол Улс жил бүр өөрийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд хийгдсэн томоохон өөрчлөлт, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 40 Зөвлөмжийн хэрэгжилтийн тайлангаа Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-т хүргүүлэн, үнэлүүлдэг. Түрүү жилийн уулзалтын үр дүнд Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 39-ийг бүрэн болон дийлэнхийг биелүүлсэн үнэлгээтэй болоод байсан юм. Харин энэ жилийн хувьд бид “хэсэгчлэн биелүүлсэн” үнэлгээтэй, ашгийн бус байгууллага (АББ)-ыг терроризмыг санхүүжүүлэх зорилгоор урвуулан ашиглахтай холбоотой Зөвлөмж 8-ын үнэлгээг ахиулахаар шаардлагатай арга хэмжээг аван ажиллалаа.

Энэ хүрээнд Хууль зүй дотоод хэргийн сайд бөгөөд Үндэсний зөвлөлийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/379 тоот тушаалаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаар ахлуулсан, Хууль зүй дотоод хэргийн яам, Монголбанк, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Зөвлөмж 8-ын дагуу Татварын ерөнхий газрын хяналт шалгалтад суурилан АББ-ын эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгосноос гадна АББ-уудыг соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, гарын авлага гаргах, банк, санхүүгийн байгууллагуудад зөвлөмж гаргах зэргээр шаардлагатай арга хэмжээг аван ажилласан. Эдгээр ажлууд болон АББ-ыг терроризмыг санхүүжүүлэх зорилгоор урвуулан ашигласан тохиолдолд гэмт хэргийг мөрдөн шалгах, бусад улстай мэдээлэл солилцох чиглэлээр авсан арга хэмжээг багтаасан Монгол Улсын Явцын тайланг 2023 оны 2 дугаар сард АНДМУТБ-т хүргүүлсэн юм.

-ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтад Монгол Улсын албаны төлөөлөл оролцоод ирсэн байна. Энэхүү уулзалтаар ямар үр дүнд хүрсэн бэ?

Канад улсад 2023 оны 7 дугаар сард зохион байгуулагдсан АНДМУТБ-ийн жилийн уулзалтад дээр дурдсан ажлын хэсгийн төлөөллүүд Хууль зүй дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоогоор ахлуулан оролцож тайланг амжилттай хамгаалан, ФАТФ-ын Зөвлөмж 8-ын үнэлгээг “бүрэн биелүүлсэн” болгон ахиуллаа. Ингэснээр Монгол Улс ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн хангасан АНДМУТБ-ийн анхны улс, дэлхийн хэмжээнд 5 дахь улс болсон юм. Чуулга уулзалтын үеэр улс орнууд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) чиглэлээр гаргаж буй энэхүү ахиц дэвшлийг онцлон тэмдэглэж байсныг энд дурдмаар байна.

-Монголбанк энэ ажилд ямар оролцоотой байдаг вэ?

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулинд заасны дагуу Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба нь Үндэсний зөвлөл болон Хамтын ажиллагааны зөвлөлийн ажлын албаны үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү чиг үүргийн хүрээнд бид ФАТФ-ын 40 Зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор МУТСТ чиглэлийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, зохион байгуулалтын ажлыг тогтмол хийн ажилласан. Түүнчлэн ФАТФ, АНДМУТБ, Дэлхийн банк болон бусад олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллаж, техник туслалцаа авах, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшил, мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд зохион байгуулах зэргээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бид олон ажлыг зохион байгууллаа. Эдгээрээс гадна Монголбанкны Хяналт шалгалтын газар, Санхүүгийн мэдээллийн албанд хамаарах ФАТФ-ын зөвлөмж, шууд хэрэгжилтийн шаардлагууд бий. Тухайлбал банкнууд, санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн МУТСТ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, сэжигтэй гүйлгээний тайлан хүлээн авч, дүн шинжилгээ хийн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой байж болзошгүй тохиолдолд хууль сахиулах байгууллага руу шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг олон улсын зөвлөмж шаардлагын дагуу явуулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас хууль журамд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг бэхжүүлэх, байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн олон улсын шаардлагад нийцүүлж, тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажилласны үр дүнд техник хэрэгжилтийн үнэлгээнүүдийг тогтмол ахиулан ажилласан.

-Цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ, энэ үр дүнгээ хадгалахын тулд оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байх?

Монгол Улсын дараагийн харилцан үнэлгээ 2029 онд хийгдэнэ. Иймд одооноос энэхүү харилцан үнэлгээнд бэлтгэн, МУТСТ тогтолцооны үр дүнтэй байдалд гол анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна. Бид 2020 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг хийж, түүний үр дүнд суурилан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр” буюу 2030 он хүртэлх хугацаанд баримтлах үндэсний бодлогоо боловсруулан Засгийн газраар батлуулсан. Энэхүү бодлого хөтөлбөрийг мөрдөн ажиллаж, үүнтэй уялдуулан гаргасан төлөвлөгөөний хэрэгжилтийг холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хангаснаар манай улсын МУТСТ тогтолцоо чанаржиж, дараагийн харилцан үнэлгээгээр хангалттай үр дүн үзүүлэх боломжтой болох юм.

Өөрөөр хэлбэл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах чиг үүрэгтэй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод хуулиар хүлээсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, эрсдэлийг үнэлэх, хяналт шалгалт хийх, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах, шүүн таслах ажиллагаа болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон улсын стандартын дагуу явуулах нь бидний гол анхаарах асуудал юм.

Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлж, соён гэгээрүүлэх нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул Монголбанкнаас бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж энэ чиглэлийн мэдээлэл, сургалт, гарын авлага зэргийг тогтмол гаргахаар төлөвлөж байна.

Аливаа улсын МУТСТ тогтолцоо үр дүнтэй ажиллахын үндэс нь энэ чиглэлээр ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо байдаг. Манай улсын хувьд ч ялгаагүй МУТСТ бодлогыг тодорхойлж, энэхүү үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр зөвлөлийн гишүүн байгууллагууд, нийт мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн үүрэг оролцоогүйгээр бид өнөөдрийн энэ түвшинд хүрэхгүй байсан гэдгийг энд онцлон хэлье.

-Ярилцсанд баярлалаа!

Эх сурвалж: Монголбанк

Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
 
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ